Ховор хөх хавч олджээ

Нийтэлсэн огноо: 2022/03/04

Нэгэн загасчин Жерсигийн тэнгисээс тод хөх өнгийн, ховор хавч олжээ. Оксфордын их сургуулийн амьтан судлалын тэнхимийн шинжээчийн хэлснээр далай тэнгисээс хөх хавч баригдах магадлал хоёр саяд нэг байдаг гэв. Загасчин Морган Бизек ховор төрөл зүйлийг хамгаалах үүднээс уг хавчийг тэнгист буцаан тавьжээ. Хөх хавч далайн эргээс таван км орчим зайд баригдсан гэнэ.

Ийм төрлийн хавч нь нэгэн төрлийн уураг үүсгэдэг генетикийн эмгэгийн улмаас тод хөх өнгөтэй болдог байна.

Өмнө нь Байливикийн тэнгисээс хөх хавч барьсан тухай цөөхөн хэдэн загасчин мэдээлж байжээ. Жерсигийн тэнгисийн хамгаалалтын албаны Кевин Макилви хэлэхдээ “Өмнө нь ийм хөх хавч маш олон байсан боловч сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрсөн” гэв. Загасдын дунд үүнийг аз хийморийн бэлгэдэл гэж үздэг уламжлалтай. Хойд Атлантын далайд жил бүр 200 сая орчим энгийн хавч баригддаг байна. Тэгвэл хоёр саяд нэг гэсэн магадлалаар бодоход жилд 100 орчим хөх хавч баригддаг гэсэн үг юм.

Хөх хавчнаас гадна өөр бусад ховор хавчнууд ч байдаг ажээ. Жишээлбэл, шар хавч гэхэд л 30 саяд нэг тохиолддог гэж Хавч судлалын хүрээлэнгээс тооцоолсон байна. Харин 2011 онд альбинос буюу болор өнгийн хавч баригдсан 100 саяд нэг тохиолдох үзэгдэл юм. Одоогийн байдлаар альбинос хавчны тохиолдол хамгийн дээд амжилт тогтоогоод байна.

Эх сурвалж: www.news.mn 

https://news.mn/r/2532128/

Буцах