CHANGELOG

HorecaSoft-д юу
шинэ байна вэ?

Шинэ боломжууд. Сайжруулалтууд. Өдөр бүр илүү хялбар ажил.

Заавар үзэх ↗

Е-баримт: олон фолио, групп болон төлбөрөөр хэвлэх

Е-баримт хэвлэх ажиллагаанд олон фолио, групп захиалга болон төлбөрийн мөрөөс хэвлэх шинэ боломжууд нэмэгдлээ.

Е-баримт хэвлэлтийн шинэ боломжууд

Шинэ боломжууд

  • Захиалга засах цонхноос 5 хүртэл фолио сонгож нэг дор хэвлэнэ.

  • Фолио бүрийг тусдаа хэвлэх нь анхдагч хэвээр бөгөөд шаардлагатай үед нэг баримтад нэгтгэнэ.

  • Групп захиалгын фолионы хураангуй болон гүйлгээ засах хуудаснаас шууд хэвлэнэ.

  • Хүчинтэй төлбөрийн мөрийн нэмэлт цэснээс тухайн төлбөрөөр Е-баримт хэвлэнэ.

  • Өмнө хадгалагдсан баримтыг дахин хэвлэхэд шинэ борлуулалтын мөр үүсэхгүй.

  • Алдаа гарвал бүтээгдэхүүн болон тохиргооны дэлгэрэнгүй шалтгааныг мэдэгдэлд харуулна.

Олон фолио сонгох шинэ хүснэгт

Шинэ хүснэгтээс хэвлэх боломжтой фолионуудаа сонгоно.

Өмнөх ажлын урсгал, нэршил болон баримтын харагдац хэвээр үлдсэн.