“Apple” нэмэлт төхөөрөмжгүйгээр гар утсаараа төлбөр тооцоо хийх функц “Iphone”-доо нэмнэ

Нийтэлсэн огноо: 2022/02/10

“Apple” компани энэ оны эцсээр “Tap to Pay” төлбөр төлөх функцийг хэрэглээнд нэвтрүүлэхээ мэдэгдлээ. 

Энэхүү функц нь худалдаа, үйлчилгээ үзүүлэгчдэд нэмэлт тоног, төхөөрөмжгүйгээр “Apple Pay”, зээлийн карт болон дижитал хэтэвчээр дамжуулан төлбөр тооцоог хүлээн авах боломжийг олгоно гэж тус компани онцолж байна. Систем нь аюулгүй байдлын үүднээс ойрын богино зайн харилцаа буюу “Nfc” технологид суурилах юм байна.

“Apple” шинэ үйлчилгээгээ танилцуулах талаар мэдээлээд удалгүй төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг “Block” компанийн хувьцааны ханш 3.2 хувиар унасан байна.

Эх сурвалж Gogo.mn 

Үндсэн мэдээг https://gogo.mn/r/8nj3x-ээс

Буцах