2021 онд Зочлох үйлчилгээний салбарын чиг хандлага ямар байна вэ?

Нийтэлсэн огноо: 2021/10/19

Зочлох үйлчилгээний салбарын сүүлийн үеийн чиг хандлага юу вэ? Коронавирусын дэгдэлт, хөл хорио, халдвар хамгааллын дэглэм зэрэг нь 2020 онд зочлох үйлчилгээний салбарт маш ихээр нөлөөлсөн төдийгүй 2022 он болон түүнээс цааш үргэлжлэх нь ойлгомжтой болоод байна.

Харин цар тахлын нөхцөл байдалыг даван туулах хариу арга хэмжээ нь салбарын чиг хандлагыг хурдасгаж, байнгын өөрчлөлт, хувьслын эхлэл болоод байгааг онцлон анзаарах хэрэгтэй. Тэгвэл ямар шинэчлэлт, хандлага дэлгэрээд байна вэ?

 

Ковид-19-ийг үл харгалзан хөгжиж буй 6 чиг хандлага

1. STAYCATION

Staycation - Амралтаа гадаадад биш харин эх орондоо өнгөрөөх эсвэл гэртээ өнгөрөөх, орон нутгийн үзэсгэлэнт газруудаар аялах гэсэн утгатай шинэ нэршил бүхий чиг хандлага нь 2020 оноос эхлэн эрчимтэй хөгжиж байна.

Зарим амрагчид төсөв мөнгө, цар тахлын хорио цээр, улс орны хил хаагдсан гэх мэт шалтгаанаар гэртээ ойр байхаар шийдэж ойрхон цэвэр агаар, тааламжтай байгалийн сайханд амрах чиг хандлага дэлхий даяар бий болж заавал амралт, зочид буудал гэхгүйгээр өөрсдийн гэр, орон сууцуудыг харилцан солилцож нэг нэгнийдээ амрах болжээ. Үүнтэй холбоотойгоор орон сууцныхаа тагтыг тохижуулах, хашааныхаа арын цэцэрлэгийг “баян бүрд” болгох гэх мэт засал чимэглэлийн олон үйлчилгээ даган хөгжиж эхэлжээ.  

2. Дижитал, алсын зайнаас үйлчилгээ авах технологи

Зочид буудал, амралтын газрууд гэх мэт зочлох үйлчилгээний байгууллагууд үйлчилүүлэгчидтэйгээ дотоод программчлал- ялангуяа апликэйшээр дамжуулж үйлчилгээ үзүүлдэг болсноор үйл ажиллагааны процессээ удирдах чухал ач холбогдолтой болсон байна.

 

Дижитал шилжилт нь 2020 оноос эрчээ авч эхлэсэн бөгөөд утсаар бүртгүүлэх, холбоо барихгүйгээр төлбөр тооцоо хийх гэх мэт технологийн тусламжтай үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсэний ачаар хуучны үйлчлүүлэгчидтэйгээ заавал нүүр тулан уулздаг байдлыг халж зарим үйлчилгээг улам хялбар, амар байдлаар шийдэж өгсөн юм.

 

Ухаалаг гар утас, зөөврийн компьютерынхаа түгжээг нүүр, хурууны хээ таних төхөөрөмж ашиглан тайлдаг зуршилтай болсон хэрэглэгчид удахгүй зочид буудлын өрөөндөө ороход мөн адил хурууны хээ, нүүр таних системээр нэвтрэх боломж буйг үгүйсгэх аргагүй. Гэвч нөгөө талаар эдгээр шинэчлэлтүүд нь суулгах, засвар үйлчилгээ хийх зэргээр үнэ өртөг өндөр, зарлага ихтэй байж ч магадгүй юм.

3. Үйлчлүүлэгчдээ улам ойртсон үйлчилгээ

Өнөөдрийн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдийг татахын тулд тав тухтай үйлчилгээгээс гадна илүү хэрэглэгч нартаа чигэлсэн, дотночлон хандсанаар гүнзгий сэтгэгдэл үлдээх улам нэр хүндтэй болж байна. Жишээлбэл, зарим газрууд үйлчлүүлэгчдээ тосч, хүлээн авахын тулд хэдэн арван километр туулж угтах үйлчилгээ үзүүлж байгаа бол зарим шинэ мэйл бичих платформууд гарснаар хэрэглэгчдийн нэр, мэдээллийг багтаасан чамин үгтэй мэйлүүдийг илгээдэг болжээ.

4. Ганцаар аялагчид

Орчин үед олон хүмүүс ганцаараа цагийг өнгөрөөж, асар том ертөнцөд ямар ч стрессгүйгээр орчин тойрноо мэдэрч, бясалгал хийж, шинэ найз нөхөдтэй болохыг хүсэх болжээ. Ганцаар аялагчдыг ая тухтай байлгахын тулд зочид буудлууд ажилтнууд болон зочдын хоорондох харилцааг багасгах,  гэрийн уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс интерьер дизайны шинэчлэлүүдийг хийж байна. Энэ нь үйлчлэгч, үйлчлүүлэгч гэсэн хил заагийг хасч зочид буудлын дотоод уур амьсгалыг улам дулаан болгож өгч байна.

 

5. X ба Y үеийнхэн

Эдгээр шинэ үеийнхэн хуучин үеийнхэнтэй харьцуулахад өөр өөр хэрэгцээ шаардлагатай байдаг. Судалгаанд оролцогчдын ихэнхи нь “Ахмад үеийнхэн зочид буудал, машин түрээслэх талаар боддог бол залуу үеийнхэн Airbnb болон Uber -ийн талаар боддог ” гэсэн байна.Тогтвортой байдал.

Сүүлийн үеийн зочлох үйлчилгээний салбарын хамгийн чухал хандлага нь "тогтвортой байдал" билээ. Нэг удаагийн хуванцар савнаас зайлсхийх, цаасан хэрэглээг багасгах, хүнсний хог хаягдлыг бууруулах зэрэг байгальд ээлтэй шийдлүүд нь ёс суртахууны болон хүрээлэн буй орчноо хамгаалах нэг том ухагдахуун болж менежментийн түвшинд яригдах асуудал болон хувирчээ. Байгаль орчинд ээлтэй энгийн унтраалга ашиглах, илүү том зузаан дахин ашигласан материалаар хийсэн ариун цэврийн цаасны хэрэглээ, орон нутгийн гаралтай, органик материалаар хийсэн орны даавууг сонгох, ухаалаг чийдэнгийн тусламжтайгаар эрчим хүчний хэрэглээг бууруулах гэх мэт өөрчлөлтүүдийг хийх болсон байна.

Хүмүүс байгаль орчин, нийгмийн асуудалд улам бүр анхаарлаан хандуулах болсоноор зочлох үйлчилгээний салбар ч мөн даган хувьсаж байна.

6. Виртуал орчин болон ахисан түвшний сурталчилгаа.

Үйлчилгээний газрынхаа зургийг мэргэжлийн зурагчнаар авахуулж сайтан дээрээ байршуулдаг үе ингээд л хоцрогдчихжээ. Дижитал технологийг ашиглан өөрсдийн ресторан, зочид буудал, амралтын газрынхаа эргэн тойрон, дотоод орчин, үйлчилгээг улам бодитоор дүрслэх 360 градусын зураглал, видео, VR төхөөрөмжний шаардлагагүйгээр орчинд нь очсон мэт мэдрэмж өгөх олон аргаар өөрсдийн үйлчилгээний газруудаа сурталчилдаг болсон байна.

Эх сурвалж: https://hospitalityinsights.ehl.edu/hospitality-industry-trends

Буцах