БНХАУ боомтуудад үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэхэд анхаарна

Нийтэлсэн огноо: 2022/05/09

БНХАУ-ын Засгийн газар гадаад худалдаа, тээвэр логистикийн тогтвортой байдлыг хангаж боомтуудын саатлыг арилгахад анхаарна гэж тус улсын Ерөнхий сайд Ли Көцианы тэргүүлсэн хуралдаанаас “CCTV” эш татан мэдээллээ.

БНХАУ-ын авч буй “коронавирус”-ийн халдварын тархалтыг зогсоох хатуу арга хэмжээ нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө дагуулж байгаа аж.

Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын индекс 2020 оны хоёрдугаар сараас хойших доод түвшиндээ хүрээд байгаа юм.

Үүний зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газар интернэт платформ, жижиг бизнес, гадаад худалдааны компаниудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: gogo.mn

https://gogo.mn/r/l315l

Буцах