ТӨР, ХУВИЙН ХЭВШЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн огноо: 2022/04/04

✅ Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

✅ Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлт - Аялал жуулчлал" бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, БОАЖЯ-наас 2022 оныг "Аялал жуулчлалын жил" болгохтой холбогдуулан төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан юм.

✅ Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: Монголын аялал жуулчлалын холбоо

https://www.facebook.com/MongolianTourismAssociation/

Буцах