Европын агаарын тээврийн компаниуд Киев рүү хийх нислэгээ цуцалжээ.

Нийтэлсэн огноо: 2022/02/21

КИЕВ. /UKRINFORM/Украины нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн агаарын тээврийн компани Украин руу хийх нислэгүүдээ цуцаллаа.

 

ХБНГУ-ын “Lufthansa airlines компани 2 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд Киев рүү чиглэсэн бүх нислэгээ зогсоосон байна. Үүнээс гадна “Swiss International AirlinesAustrian Airlines компаниуд мөн Киев рүү хийх нислэгүүдээ цуцалжээ.

 

 

Ямартай ч дээрх компаниуд энэ сарыг дуустал тус чиглэлийн нислэгээ цуцалж, цаг үеийн нөхцөл байдлыг ажиглаж байж нислэгээ сэргээх эсэхийг шийднэ гэж мэдэгдсэн байна.

Буцах