👏👏👏 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРГЭЭХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Нийтэлсэн огноо: 2022/02/14

✅ Баасан гаригт /02.11/ БОАЖЯ, Монголын Аялал Жуулчлалын Холбоо /МАЖХ/ хамтран Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ НЭЭХ, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ыг аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх талаар танилцуулга хийлээ.

💯 Үүний үр дүнд Монгол Улс хилээ нээн, аялал жуулчлалыг сэргээх, аялал жуулчлалд шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхлэл тавигдлаа 👏👏👏

📌Тодруулбал, хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу ирэх Даваа гаригт болох аялал жуулчлалын компаниудын хамтарсан уулзалтад бусад яамдыг оролцуулан, уулзалтыг илүү өргөн хүрээнд хийж, Монгол Улс хилээ нээх, аялал жуулчлалыг сэргээх талаар хэлэлцэхээр боллоо.

📌 МАЖХ, Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв /АЖХТ/-ийн зүгээс жуулчдад хилээ нээж, түүнийгээ олон улсад зарлан аялал жуулчлалын салбарыг нэн яаралтай сэргээх талаар саналуудыг гаргаж, энэ мэт уулзалт танилцуулгуудыг хийсний дүнд хил нээгдэж, аялал жуулчлал дахин сэргэх эхлэл ийнхүү тавигдаж байна.

📣📣📣 Цаашид ч энэ чиглэлийн ажлуудыг шат дараатайгаар хийж эхлэх юм.

📍 Хамтарсан уулзалт 14:00 цагаас “Туушин” зочид буудалд болох бөгөөд БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, ЭМЯ, Соёлын яам болон аялал жуулчлалын салбарын 250 орчим төлөөлөл оролцоно.

Эх сурвалж Монголын аялал жуулчлалын холбоо

https://www.facebook.com/MongolianTourismAssociation

Буцах