Вэбсайттай болох ёстой 5 шалтгаан:

Нийтэлсэн огноо: 2022/01/04

1.  Вэбсайт нь мэдээллийн эх сурвалж болж өгдөг.
 
Зочид буудлын вэбсайт нь амрагчид болон зочид буудлын аль алинд нь мэдээллийн эх сурвалж болж өгдөг. Зочид буудлын танилцуулгадаа өөрсдийн түүх, утлагын олон төрлийн өрөөнүүд, танхим, хоол зэрэг үндсэн агуулгаас гадна хурал, баяр зохион байгуулах боломжтой талууд, лобби, рестораныхаа бүхий л боломжуудыг дэлгэрэнгүй мэдээллийг байршуулах хэрэгтэй. Түүнээс гадна бараг бүх хүмүүс GOOGLE-ээс мэдээлэл хайдаг тул хайлтад илрэх сонирхолтой мэдээллүүдийг мөн оруулж өгөхөд илүүдэхгүй. Мөн таны анхаарах хэрэгтэй зүйл бол орчин үед чанар сайтай зураг л таны бүтээгдэхүүнийг борлуулдаг болсон гэдгийг мартаж болохгүй. Зочид буудал, амралтын газрынхаа анхаарал татахуйц талаас нь зургийг нь авч чанартай өнгө дүрсийг нь тохируулж вэбсайтад байршуулах хэрэгтэй. Эдгээр зургууд нь танай зочид буудал, амралтын газрын үнэ цэнэ, уур амьсгал, чансааг тодорхойлж өгдөг. Хэрэглэгчдэд анхны сэтгэгдлийг төрүүлэх хамгийн чухал зүйл. Үүний зэрэгцээ вэбсайтын дизайн мөн чухал болж ирдэг. Авсан зургуудаа хэрхэн байршуулах, аль зураг нь гол зураг байх гэх мэт анхаарч үзвэл зохих зүйлс гарч ирнэ. Ингэж сайн хийсэн вэбсайт нь зочид, амрагчдын талаарх мэдээллийг танд цуглуулж өгдөг: голч үйлчлүүлэгчдийн чиг хандлага, сонирхол, ямар чиглэлээр зочид буудалд байрлах, зочид буудалд яаж амрах хүсэлтэй байгаа, ямар үйлчилгээ авах сонирхолтой, хир удаан байрлах гэх мэт олон төрлийн судалгааг танд гаргаж өгдөг. Эдгээр мэдээлэл нь таны цаашид яаж маркетинг хийвэл болох, үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэхийг тодорхойлж өгдөг. Мөн хичнээн хүн танай зочид буудал, амралтын газрыг сонирхож байна, борлуулалт хир байна гэх мэт нэгдсэн статистикийг таны өмнөөс хийж өгдөг.
 
2. Шууд худалдан авалт хийх боломжийг бүрдүүлдэг.
 
Манай Хорека софтоос санал болгож буй вэбсайт нь үйлчлүүлэгчид танай вэбсайтаар шууд захиалга өгч болдог бөгөөд энэ нь автоматаар таны бүртгэлийн программд орж ресепшионы болон борлуулалтын ажлыг 100% хөнгөлж өгдөг.
Үйлчлүүлэгчид танай сайтаар дамжуулж боломжит бүх өрөө, үйлчилгээг хайж захиалгаа өгснөөр заавал лавлахруу залгаж өрөө, үйлчилгээний талаар лавлаж нэг ярьсан зүйлээ олон давтан ярих шаардлагагүй болно гэсэн үг.
Шууд борлуулалт хийхийн хамгийн чухал анхаарах зүйл бол та бүхий л холбогдох зүйлсийг бичиж өгөх шаардлагатай. Эдгээр нь: сошиал хаягууд, мэйлүүд, хаяг, утасны дугаар гэх мэт зочид буудал, амралттай холбогдох бүхий л холбоо харилцааны сувгуудыг байршуулах хэрэгтэй. Манай бизнес эрхлэгчдийн хувьд вэбсайтаа нэг хийлгэчихээд мэдээллээ шинэчилдэггүй. Байнга шинэчилж, өөрсдийн солигдсон, өөрчлөгдсөн мэдээллүүдээ тэр дор нь өөрчилж байх ёстой.
 
3. Вэбсайт үйлчлүүлэгчдийн итгэлийг олон хамгийн гол хэрэгсэл.
Төсөөлөөд үзээрэй. Та нэг амралтын газар, зочид буудалд буудаллахаар болъё, тэгвэл хамгийн түрүүнд тэр газрын вэбсайт, сошиал хаягуудруу орж хайдаг. Хэрэв ямар нэгэн холбоос байхгүй, тухайн газрынхаа ядаж зураг дүрсийг нь ч харж чадахгүй бол та тэр газрыг сонгох байсан уу? Үгүй л болов уу. Тиймээс таны борлуулалтаа хийх хамгийн гол эх сурвалж бол вэбсайт, сошиал сувгууд байх юм. Ялангуяа та өөрийн гэсэн вэбсайттай, түүгээрээ захиалгаа хийж болдог бол танай үйлчилгээний байгууллагын чансаа, зэрэглэл, анхны сэтгэгдэл шууд л өсөх болно. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж, шинэчлэгдэж байхад та ч мөн хоцрох хэрэггүй.
 
4. Таны орлогыг нэмэгдүүлнэ.
 
Хамгийн чухал нь энэ шүү дээ. Вэбсайт таны орлого олох эх үүсвэрийг улам тэлж өгнө. Ялангуяа томилолтоор ажиллах гэж байгаа байгууллагын ажилчид, дээд зэрэглэлийн өрөө хайж байгаа үйлчлүүлэгчид сошиал сувгуудаас илүү вэбсайтаар шууд захиалга өгөх хандлагатай байдаг бөгөөд хэрэглэгчдэд улам ойр, амархан вэбсайтаар борлуулалт хийснээр илүү их үйлчлүүлэгчдийг татах юм. Мөн өрөө захиалгын сул цагууд ч мөн дүүрч ирдэг. Магадгүй та өрөөнийхөө үнээ эрт урьдчилан захиалагч нарт улам хямдруулах, хөнгөлөх, урамшуулах, бонус олгох гэх мэт аргуудыг ашиглан борлуулалтаа улам нэмэгдүүлэх боломжтой.
 
5. Өөрийн брендийг бий болгох орон зай.
 
Вэбсайт нь таны бизнессийн бүхий л түүхийг өгүүлнэ. Таны байрлуулах зургаас авахуулаад өөрсдийн үйлчилгээ, захиалга өгөх амар хялбар байдал, өнгө чимэглэл, дотоод дизайн, уур амьсгал гэх мэт бүхий л талыг тань вэбсайт харуулах танилцуулга болох тул танай байгууллагыг шууд л вэбсайтаар нь дүгнэнэ гэсэн үг. Та өөрийн зочид буудал амралтын газрынхаа өнгө төрх, дизайнийг тодорхойлохын тулд хамгийн түрүүнд вэбсайтаасаа эхлэх хэрэгтэй.
эх сурвалж: https://www.profitroom.com/resources/articles/5-reasons-why-your-hotel-needs-a-good-website/
https://www.blog.leonardoworldwide.com/5-reasons-why-every-hotel-should-have-its-own-website/
https://www.curzonandjones.com/blog/5-reasons-why-every-hotel-needs-a-website
Буцах