PMS Программ ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх алхмууд

Нийтэлсэн огноо: 2021/04/14

1-р Алхам Буудлынхаа хамгийн ашигтай ажиллах цар хүрээгээ тодорхойлох

Байгууллагын үйл ажиллагаа явуулах хүчин чадал хангамж дээрээ тулгуурлан судалгаа хийж, тус судалгаанаас гарсан үр дүнгээс шалтгаалан зорилго, зорилт гаргах нь чухал.Таны үйл ажиллагаа эрхлэн явуулж буй байрших хэрэгсэл танд хэр их үр өгөөжөө өгч, та хэр их ашиг олох боломжтой байна вэ? гэдгээ юун түрүүнд та тодорхойлох ёстой юм. Ингэснээр та түүндээ хүрч ажиллах томоохон зорилго, зорилтуудтай болж ашиг орлогоо нэмэгдүүлэх ирээдүйгээ олж харах юм. Бид зах зээлийн өрсөлдөөнд хамгийн өндөр ашгийг олъё гэвэл ямагт өсөж дэвшихийг эрмэлзэх хэрэгтэй. Учир нь цаг хугацаа, техник технолгийн дэвшил таныг хүлээхгүйгээр асар хурдтайгаар урсан өнгөрч буй цаг үед бид амьдарч байна. Тиймээс та өрсөлдөгч компанидаа өөрийн олох боломжтой ашиг орлогоо алдсаар, нэг л мэдэхэд бүхнээс хоцорсон байх болно.

2-р Алхам Инновацын зорилтот даалгаврыг гаргах

Та байж болох бүхий л ашигт боломжоо харж чадсан бол түүнд хүрэх зорилтууд гарган, үйл ажиллагааны даалгавар гаргах хэрэгтэй. Ямар ч зочид буудал, ресорт, кемп хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг орлого олох боломжийг хайдаг. Гэвч тэр болгон түүндээ хүрч чадахгүй нь өнөөгийн бидний асуудал. PMS(Өрөө удирдлагын систем) нь өөрөө таны цаг зав мөнгийг хэмнэхээс гадна,тухайн зочид буудал, ресорт, кемпүүдийн дотоод үйл ажиллагааг маш цэгцтэй, замбараатай, ойлгомжтой болгож өгдөг болохоор танд зорилтууд гарган ажлын даалгавраа эмхэтгэн гаргахад тусалдаг.

3-р Алхам Зорилтот даалгаврыг биелүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээ

Бүх зүйл таны хүслээр амархан бүтвэл сайхан хэдий ч том амжилтанд золиосгүйгээр хүрэх боломж бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Таны зорилтот даалгавар хэн нэгний оролцоогүйгээр өөрөө аяндаа бүтнэ гэж хүлээвэл та маш их цаг алдах эрсдэлтэй. Тиймээс тэр даалгавар болгондоо хүрэхийн төлөө арга хэмжээ авч жаахан хөдөлмөрлөх хэрэгтэй. 

4-р Алхам Гүйцэтгэл ба хяналт

Эцэст нь таны бизнест хүссэн өөрчлөлтүүд тань амжилттай болсон үед та ашиг орлоготой болж саятан эсвэл тэрбумтан ч болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс таны төсөөлж байсан ирээдүй хэр хурдан ирэх вэ гэдэг нь таниас л шалтгаалах тул, та анхаарал хандуулж хяналт тавьж байх нь чухал. Харин та ачаалал ихтэй амьдралд энэ бүхнийг амжуулахад төвөгтэй мэт санагдаж байгаа бол PMS системтэй болсноор гүйцэтгэлдээ хяналт тавих илүү амархан болно.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Г.Хонгор

 

Буцах