Өрөө цэвэрлэгээнд мартагдчихдаг 5 эд зүйл

Нийтэлсэн огноо: 2021/11/16

1. Телевизийн удирдлага

TV remote control, the hand with a remote control.

 

 Та гэртээ телевизийнхээ удирдлагийг хэр их давтамжтай цэвэрлэдэг вэ? Тийм ч олон удаа биш байх тийм үү?

Удирдлаганы бүх жижиг цоорхойг цэвэрлэх нь төвөгтэй байж болох ч ажилчид өрөөнүүдийг хурдан цэвэрлэх үед ганц арчаад л өнгөрөх тохиолдол олон гардаг ажээ. Тиймээс ариутгагчаар сайн ариутган ТВ-гээ үзэхэд илүүдэхгүй байх нь ээ. Ингэлээ гээд та нэг их битгий бухимдаарай, бидний хүрсэн бүхэнд бактери байдаг шүү дээ.

a white shower curtain in an empty shower with water OFF medium shot

2. Шүршүүрийн хөшиг

 

BuzzFeed-ийн худалдан авсан цэвэрлэгээний судалгаагаар нэгэн гурван одтой зочид буудлын шүршүүрийн хөшгийг сард нэг л удаа цэвэрлэдэг болох нь тогтоогджээ. Мөөгөнцөр үүсэх өндөр эрсдэлийг тооцвол бас л эрүүл ахуйд нөлөөлөхөөр эд ажээ. Сар бүр цэвэрлэх ёстой зүйлсийн жагсаалтад ор дэрний даавуу, хөнжил, гудас зэрэг зүйлс багтдаг. Харин ихэнхи тохиолдолд шүршүүрийн хөшгийг мартчихдаг байна.

Note book with hard wooden cover on table by the window in natural light

3. Зочид буудлын мэдээллийн хавтас

Ресторан, буудал, амралтын газрын цэс нь ихэвчлэн байнга цэвэрлэгддэг бол зочид буудлын мэдээллийн хавтаснууд цэвэрхэн байдаг болов уу?

 Зочид буудлын мэдээллийн хавтаст ширээн дээр байрладаг номнууд, сэтгүүл, тохь тух, өрөөний хоолны цэс болон бусад төрөл бүрийн товхимолуудын тухай мэдээлэл агуулсан хавтаснууд багтана. Зочид тэдгээрийг байнга гүйлгэж болох ч гэрийн ажил нь тэднийг ариутгахгүй байх магадлалтай.

Cups and electric kettle was plugged in.

4. Кофе чанагч, ус буцалгагч

 

Кофе чанагч, ус буцалгагч мөн хэр тогтмол цэвэрлэгддэг бол? Бүр тодруулбал хэр сайн цэвэрлэгддэг вэ? Зүгээр л усаар зайлчихдаг уу? Business Insider сэтгүүлд бичсэнээр ихэнхи зочид буудал өрөөнд кофе чанагч, ус буцалгагчийг байршуулдаггүй бөгөөд хэрэв байдаг бол тогтмол цэвэрлэгдээд байдаггүй, амархан эвдэрчихдэг гэж дурьдсан байна.

Lamp on a night table next to a bed

5. Орны дэргэдэх чийдэн

 

Ихэвчлэн ажилчид нэг их тоож цэвэрлээд байдаггүй зүйл бол орны дэргэдэх чийдэн билээ. Хьюстоны их сургуулиас зочид буудлын өрөөнүүдийн бохирдлын түвшинг судлахад зочид буудлын өрөөний хамгийн бохир зүйлсийн нэг нь орны дэргэдэх чийдэнгийн унтраалга (нөгөө нь ТВ-ийн удирдлага) болохыг тогтоожээ. Тиймээс бас л гар ариутгагчаа хэрэглэх нь дээ.

 

Эх сурвалж: https://www.rd.com/list/diretiest-items-in-hotels/

Буцах