2021 оны Аялалын сонирхолтой факт

Нийтэлсэн огноо: 2021/11/02

Дэлхийн хамгийн богино нислэг нь Шотландад байдаг.

BusinessInsider-ийн мэдээлснээр хамгийн богино нислэг нь Шотландын Вестрей болон Папа Вестрей арлуудын хооронд байдаг.

Нисэх буудлууд бие биенээсээ 2 милийн зайд оршдог бөгөөд нислэг нь 90 секунд үргэлжилдэг байна. The ​​Points Guy-ийн мэдээлснээр энэ нь нэг арлаас нөгөө арал руу 20 минутын завиар аялахаас хамаагүй дээр гэнэ.

 

Аялал төлөвлөх нь таныг 8% аз жаргалтай болгодог.

Амралт зугаалгаар явах зорилго эсвэл аялалын төлөвлөгөө боловсруулах нь хүмүүсийг аз жаргалтай болгодог болохыг шинжлэх ухааны судалгаагаар нотолсон. Судалгаанд аялал төлөвлөсөн хүмүүсийг төлөвлөөгүй хүмүүстэй харьцуулсан бөгөөд үр дүнд нь аз жаргалын оноо амралтгүй хүмүүстэй харьцуулахад 8%-иар өндөр байна.

 

Эйфелийн цамхагийн хэмжээ 6 инч (15.24 см) хүртэл өөрчлөгддөг.

Эйфелийн цамхагийн хэмжээ зуны улиралд 15 см (6 инч) нэмэгддэг, учир нь ган бүтэц нь өндөр температурт тэлдэг билээ. Физикийн бяцхан сануулга байлаа.

 

Дэлхийн хамгийн эртний мод нь 4700 гаруй жилийн настай.

The Spruce сэтгүүлд бичсэнээр дэлхийн хамгийн эртний модыг Метусела гэдэг. Энэ бол Калифорнийн Цагаан уулын нуруунд байдаг bristlecone нарс мод юм. Тооцоолсоноор энэ модны нас нь 4700 гаруй жил байна.

 

Исландад шумуул байдаггүй.

Та аялалдаа шумуулнаас хамгаалах бодисыг цүнхэндээ хийх хэрэгтэй юу гэж гайхаж байна уу? Исланд бол шумуулгүй дэлхийн цөөхөн орны нэг юм.

 

Дэлхийн хамгийн анхны сансрын зочид буудал 2027 онд нээгдэнэ.

Зочид буудал нь дугуй хэлбэртэй байх бөгөөд түүний эргэлт нь хиймэл таталцлыг бий болгох ажээ. Таталцлын хүч нь саран дээрхтэй харьцуулахад сул байна хэмээн тооцоолжээ.

Хамбург бол дэлхийн хамгийн олон гүүртэй хот юм.
Зарим хотод гол гатлах эсвэл явганаар явах боломжгүй зам гатлах нь асуудал багатай байдаг. Гамбург хотод 2300 гаруй гүүр байдаг нь дэлхийн хамгийн олон гүүртэй хотоор тодорчээ. Дараа нь Амстердам 1281 гүүр, Нью Йорк 789, Питтсбург 446, Венеци 391 гүүртэй.

 

Коста Рика бол армигүй орон.
Коста Рика бол армиа татан буулгаж, 70 гаруй жил цэргийн хүчгүй амьдарч байгаа дэлхийн цөөхөн орны нэг юм.

 

Буцах