ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Нийтэлсэн огноо: 2021/09/27

📣Цар тахал аялал жуулчлалын салбарт хүндээр нөлөөлж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын зочлох үйлчилгээний салбарууд хаагдаж, олон хүн цомотголд орсон гэж “Horeca Mongolia-2021” чуулганд оролцсон зочид хэлж байлаа. Уналтад орсон зочлох үйлчилгээний салбарыг сэргээхэд цахим технологи, интернетэд суурилсан онлайн платформ чухал үүрэгтэйг чуулганы үеэр онцолж байсан юм. НШУҮИГ-аас зочид буудал, зоогийн газар, амралтын газрыг цахимжуулах iUB аяныг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд өнөөдрийн чуулганыг зохион байгуулж байгаа Г.Гантулга захиралтай Хорека Юнион ХХК-ийн хамт олон онлайн бүтээгдэхүүнээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгож байгаа юм. Мөн зочид буудал, амралтын газарт саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх, үндэсний зоогоор жуулчдыг татах, жуулчны хоолны цэс зэргээр олон илтгэлийг өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн зочид илтгэж, хэлэлцүүллээ.

📣Чуулганд НШУҮИГ-ын Маркетинг, менежментийн хэлтсийн дарга Д.Отгонбаатар нээлтийн үг хэлж, чуулганд оролцсон зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарын төлөөлөлд амжилт хүссэн. Мөн тус газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа Зочид буудал, амралтын газарт саарал усны хэрэглээ сэдэвт илтгэлийг танилцуулсан юм.

Horecasoft

#SIDIA #HUBub #iUB #horeca #resort #hotel #restraunt #ballroom #чуулган #innovation #onlineplatform

Буцах