Нийтэлсэн огноо: 2021/09/23
Цар тахлын нөхцөл байдлын үед Төрөөс аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Хэрэглэгчдэд амар хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, өөрсдийн бизнес ээ тэлэх, өргөжүүлэх боломж интернет, онлайн платформын тусламжтайгаар бидэнд нээгдэж байгаа юм. #iUB аяны хүрээнд Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч Хорека софт ХХК (Horecasoft), Рете ХХК (Rete agency), Чатбот ХХК зэрэг компаниуд өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликейшнийг Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгжүүдэд санал болгон, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суурилуулж, хамтран ажиллах санал тавилаа. Тус дүүрэгт 1000 гаран аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн сургалт, арга хэмжээнд 50 гаран нь хамрагдсан юм. Арга хэмжээний үеэр мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээлээг Нийслэлд нэвтрүүлэх зорилготой #iUB аяны тухай тэдэнд танилцуулж, интернетийн хязгааргүй нөөц бололцоог ашиглах боломжийг аж ахуйн нэгж, үйлчлүүлэгчдэд санал болголоо.
Уулзалтад НШУҮИГ-ын дарга Л.Тулгабаатар (Лхагвасүрэнгийн Тулгабаатар), Хан-Уул дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнууд, хороодын зохион байгуулагчид оролцсон юм.
#iUB #InnovativeUB #SIDIA #Innovation #ИнновацлагУлаанбаатарАян #HUBub #НШУҮИГ #ХанУулДүүрэг
Буцах