Шинэ бүхэн сайхан уу? үргэлж шинэчилж байх нь сайн уу?

Нийтэлсэн огноо: 2024/12/16

Сүүлийн жилүүдэд манай улсын аялал жуулчлалын салбар хөгжихөөр байдаг чадлаараа тэмүүлж байгаа билээ. Үүний тод жишээ бараг л өдөр бүр нэг шинэ үйлчилгээний байгууллага үүд хаалгаа нээж байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Сайшаалтай сайн зүйл ч гэлээ нөгөө талаараа бидэнд бодууштай нэг зүйл бий.

"Манай баазын хажууд хоёр ч шинэ газар ашиглалтад орсон болохоор урьд нь хүн ихтэй байсан манайх одоо бүр хүнгүй болоод хэцүүхэн байнөө" гэж хэн нэгний ярьж байсныг сонсож байсан л байх. Шинэ газрууд нь хүртэл "Манайх хараахан танигдаагүй байгаа болохоор хүн багатай байна даа" гэх зэргээр өөрсдийгөө өмөөрч бусдаас хамааралтайгаар ажиллаж амьдрах нь харамсалтай биш гэж үү?

Дэлхийн хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Жилээс жилд хүмүүсийн аялах хүсэл улам их нэмэгдсээр аялах нь амьдралын хэвийн үзэгдэл болж хувирсан. Тийм байхад ЯАГААД бид дотооддоо, хоорондоо, бие биетэйгээ өрсөлдөөд дотоодын жуулчдаар бизнесээ төлөвлөх ёстой гэж?...

Бүх дэлхийгээрээ глобалчлагдаад хүний гараар хийгддэг зүйлс улам л хялбар болсоор байхад Tour opertator company-ийн дуудлага хүлээж Guide-аар хэлмэрчлүүлж жуулчидтай харьцах гэх мэтийн хуучин маягаараа ажилласаар, алдагдсан боломжоо хараагүй мэдээгүй царайлсаар байхуу?

Манай Ази хүмүүсийн соёлын онцлог гэж нэг юм бий. Хүнээс хоцрох дургүй. Европ хүмүүсийг бодвол хөл богинотой ч хэрэндээ л хоцрохгүй зэрэгцэж алхахыг хичээнэ. Энэ зан нь ухаалаг утас зэрэг технологийн бараа таваар дээр бол харин ч нэг гарч ирнэ дээ. Харин энэ технологийн хөгжлийг ажил бизнестээ ашиглаж бодит орлого хөрөнгө болгох тал дээр бол яг л нэг дасгалын төхөөрөмж худалдаж авсан ч тэр нь гэрт зай эзлэхээс цаашгүй болсонтой адил байна. Олон юм бодож мөнгө төгрөг заран байж авсан дасгалын төхөөрөмж авах хүртлээ таны хүсэмжит бараа байсан хэрэг үү. Нөгөө хүнээс хоцрох дургүй зан тань хаачив.

 

Дэлхий даяар секунд тутам хэдэн мянган өрөө борлогдож байна.Та өөрийн бизнесээ booking.com, Agoda.com, Expedia.com зэрэг олон улсын платформд оруулж 24/7 бодитоор орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг уул нь мэдээд байгаа ч яаж хэрхэн холбогдох, удирдахаа мэдэхгүй эсвэл гаригийн сайн өдөр сайн цагаа хүлээгээд байгаа юм биш биз...

За тэгэхээр ийм байна яг нөгөө гэртээ байгаа гүйдэг зам дээрээ гүйх үйлдлийг хийхэд хажууд чинь хамт гүйлцэж өгөх дасгалжуулагч нь болъё. Аль хэдийн нээлттэй байгаа танай байгууллагыг олон улсын Online борлуулалтад оруулаад өгье. Цагаа хэмнэж, орлогоо өсгөе, Хамтдаа гүйцгээе!!

Шинэ хуучин гэлтгүй, том жижиг гэхгүйгээр бүгдээрээ хөрөнгөө үнэлүүлж, цаг хугацаагаа хайртай хүмүүстэй зарцуулцгаая !!!

Нийтлэл бичсэн:

Online sales manager Ganbolor

Буцах