Вашингтоны амьтны хүрээлэн дэх панданууд Хятадыг зорилоо

Нийтэлсэн огноо: 2023/11/09

БНХАУ АНУ-д бэлэглэсэн бүх хулсны баавгайгаа эргүүлэн авах шийдвэр гаргасан. Улмаар Вашингтоны амьтны хүрээлэн дэх Мэй Шян, Тянь Тянь болон тэдний бамбарууш Шиао Ци Жи нар АНУ-ыг орхиж, 19 цагийн нислэгээр Хятадыг зорих боллоо.

Манай урд хөрш Хүйтэн дайны он жилүүдэд буюу 1957-1983 оны хооронд ЗХУ, АНУ, Их Британи болон Хойд Солонгос тэргүүтэй есөн улстай нөхөрсөг харилцаа бий болгох зорилгоор 24 панда илгээж байв.

Тухайлбал, 1972 онд БНХАУ-ын удирдагч асан Мао Зедун тус улсад төрийн айлчлал хийсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох Ричард Никсонд хоёр орны нөхөрсөг харилцааны бэлгэ тэмдэг болгон эр эм хос панда бэлэглэсэн түүхтэй.

Энэ оны төгсгөл гэхэд АНУ-д ердөө дөрөв буюу Атлантагийн амьтны хүрээлэн дэх хулсны баавгайнууд л үлдэхээр болж байна. Тэднийг 2024 оны эхээр Хятад руу илгээх аж. 

Эх сурвалж: gogo.mn

Буцах