Нийтэлсэн огноо: 2023/11/08
понд харааны бэршээлтэй хүмүүст замаа олоход нь туслах хиймэл оюун ухаантай чемоданыг туршсан байна. “IBM Japan” болон "Шимизү" корпорац хамтран тус чемоданыг хөгжүүлж буй.
Одоо гадна болон дотоод орчинд хэрэглэж болох дугуйтай болгохоор ажиллаж байгаа аж. Хэдийгээр хөгжүүлэлтийг бүрэн явуулж дуусаагүй байгаа ч чемоданыг есдүгээр сард туршсан байна.
Шинжлэх ухаан, инновацын үндэсний музейн захирал Чиэко Асакава ажлаасаа ойролцоох метроны буудал руу явахдаа ашиглаж туршсан байна. Асакава харааны бэрхшээлтэй ч гэсэн ганцаарчлан бизнес аялалд явдаг юм. Мөн тэрбээр тус чемоданы хөгжүүлэгчдийн нэг.
Тэрбээр харааны бэрхшээлтэй хүмүүс робот чемодантай болбол таяг эсвэл хөтөч нохойтой явснаас илүү эрх чөлөөтэй, аюулгүй гадуур алхаж чадна гэж бодож буйгаа илэрхийлжээ. Чемодан нь 30 кг жинтэй 100 см өндөр, 50 см өргөн юм.
Хөгжүүлэлтийн баг 2027 оны гуравдугаар сар гэхэд ухаалаг чемоданыг нисэх буудал, эмнэлэг гэх мэт өөр газруудад ашиглаж эхлүүлэх зорилго тавьсан байна. Асакава “Олон хүмүүс хиймэл оюун ухаантай чемодан тэдэнд тус болж чадна гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: eguur.mn
Буцах