Япон руу илгээсэн Монголын хөлөг онгоцны гурав дахь үлдэгдэл олджээ

Нийтэлсэн огноо: 2023/11/08

Японы “Yomiuri Shimbun” сонинд Нагасаки мужийн Такашима арлын орчмоос Монголын хөлөг онгоцны хэсэг олдсон хэмээн мэдээлсэн байна.

Тодруулбал үүнийг 13-р зууны үед Монголын эзэнт гүрэн Япон улсыг түрэмгийлэх зорилгоор илгээсэн хөлөг онгоцны нэг хэсэг хэмээн тогтоогоод байгаа аж.

1281 онд Япон руу илгээсэн 4400 орчим монголын хөлөг шуурганы улмаас сүйдсэн түүхтэй. Тэгвэл 27 метр урттай хөлгийн үлдэгдлийг 2011 онд, 20 метрийн урттай хөлгийн үлдэгдлийг 2015 онд тус тус олж байв.

Харин энэ удаагийнх нь хоёр дахь үлдэгдэл байсан газраас 18 метрийн зайд олдсон байна. Үүнтэй хамт 13-14-р зууны үед хамаарах Хятадын шаазан эдлэл мөн олджээ.

Эх сурвалж: gogo.mn

Буцах