Нийтэлсэн огноо: 2022/06/10
Японы Засгийн газар долоодугаар сараас тус улсын хилээр нэвтрэх аялагч, жуулчлагчдын тоонд тавьсан байсан хязгаарлалтыг 20 мянгаас 30 мянга болгон нэмэгдүүлэхээр судалж эхэллээ.
Үүнийг тодруулбал, хилээр нэвтрэх хяналтыг сулруулж, зургаадугаар сарын 1-нээс эхлэн хилээр өдөрт нэвтрэх хүний хязгаарлалтыг 20 мянга болгож, долоодугаар сарын 1-ний өдрөөс энэ тоог 30 мянга болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
пон улс 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хилээр нэвтэрч буй бүх иргэдийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ба эл журам өнгөрсөн тавдугаар сард дуусгавар болсон.
Тус улс гадаадын улс орнуудыг коронавируст цар тахлын нөхцөл байдлаас нь шалтгаалж, “цэнхэр”, “шар”, “улаан” гэсэн гурван төвшинд ангилж байгаа юм. тэдгээр улсын тоонд, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг эрсдэл багатай 98 орноос ирж буй иргэдийг шинжилгээ өгөх болон гурван өдөр тусгаарлах шаардлагаас чөлөөлсөн юм.
Харин дунд зэрэг эрсдэлтэй буюу “шар” төвшний Энэтхэг, Египет зэрэг 99 орноос ирсэн иргэд коронавирусийн эсэрг вакциныг гурван тун хийлгэсэн бол зөвхөн шинжилгээ болон гурав хоногийн тусгаарлалтаас чөлөөлж байсан юм.
Эх сурвалж:eguur.mn
Буцах