Нийтэлсэн огноо: 2022/05/12
АНКАРА. /Anadolu/. Турк улс энэ онд 42 сая гадаадын жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Эрсой мэдээлжээ.
“Бид хямралын эсрэг дархлаатай байж, түүнд бэлэн байх ёстой” гэж тэрбээр “Habertürk” телевизэд өгсөн ярилцлагадаа цар тахал болон Украины хямралаар талаар дурдахдаа хэлжээ. "Энэ онд бид 42 сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан, түүндээ ч тууштай байна" гэж сайд онцлон хэлсэн байна.
2019 он Турк улсад 52 сая жуулчин ирж, 34 тэрбум ам.долларын орлого оруулсан нь түүхэн амжилтын жил байсныг тэрбээр сануулжээ. Харин 2021 онд тус улс 30 сая жуулчин хүлээн авч, 24.5 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Эх сурвалж: www.montsame.mn
https://www.montsame.mn/mn/read/296720
Буцах