Тан улсын үеийн цэргийн бүрэн хуяг дуулга олджээ

Нийтэлсэн огноо: 2022/04/19

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д Тан улсын (618-907) үеийн цэргийн бүрэн хуяг дуулга анх удаа олдсон тухай Бээжингийн “Жунго Жибио” сонин мэдээлэв.

Одоогоор хуяг дуулгыг сэргээн засварлаж байна. "Хуяг дуулгыг сэргээн засварлах ажил амжилттай явагдаж байна" гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эртний хамгаалалтын зэвсгийн мэргэжилтэн Бай Жунзин хэлснийг сонинд эш татжээ.

Мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан цэргийн хуяг дуулгыг 2019 оноос малтлага явуулж байгаа Туюйхунь хэмээх оршуулгын цогцолбороос илрүүлжээ. Уг оршуулга нь Хятадын баруун хойд хэсэгт орших Ганьсу мужийн Увэй сууринд байдаг аж. Энд Мужун Жи хэмээх Тан улсын жанжныг оршуулсан гэж судлаачид үздэг байна. Хуяг дуулга энэхүү жанжных гэж үзэж байгаа оршуулгын хажуугаас олдсон бөгөөд түүнийх байсан бололтой. 

Бунхнаас мөн бөс даавууны тасархай, чийдсэн сав суулга, мөн Хятадын цагаан архи буюу "байжю" архитай сав зэрэг 800 орчим эд зүйл олджээ. Энэхүү олдворыг Хятадын хамгийн эртний олдвор гэж үзэж байна гэж сонинд бичсэн байна. 

Эх сурвалж: montsame.mn

https://montsame.mn/mn/read/294965

Буцах