Японы компаниуд харанхуйд өнгө, хэлбэрийг ялгадаг мэдрэгч бүтээж байна

Нийтэлсэн огноо: 2022/04/06

ТОКИО. /NHK/. Японы хэд хэдэн компани одоогоор харанхуй үед объектуудын өнгө, хэлбэрийг ялгах чадвартай хамгийн сүүлийн үеийн мэдрэгчүүдийг идэвхтэй хөгжүүлж байгаа талаар “NHK” телевиз мэдээлжээ.

 

Тухайлбал, “Toshiba” корпорац мэдрэгчүүдээ хөгжүүлэхдээ объектуудаас туссан лазерыг ашиглан харанхуйд тэдгээрийг таних боломжийг олгодог технологийг ашиглаж байна. Тус компанийн бүтээж буй мэдрэгчүүд нь харанхуйд 300 орчим метрийн зайд байгаа объектуудыг таних хүчин чадалтай байх бөгөөд жолоочгүй тээврийн хэрэгсэлд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Харин “Canon” компанийн бүтээж буй мэдрэгчүүд нь 300 сая пиксельтэй бөгөөд харанхуйд байгаа объектын өнгийг тодорхойлох чадвартай. Энэхүү мэдрэгчийг шөнийн хяналтын камерт ашиглахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.montsame.mn

https://www.montsame.mn/mn/read/293945

Буцах