Дэлхийн эмч нарын баярын мэнд дэвшүүлье

Нийтэлсэн огноо: 2022/03/30

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн эмч нарын өдрийг анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн  бөгөөд тус улс 1990 оны  гуравдугаар  сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж иржээ.

Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болон “Алтан гарт эмч- Шилдэг залуу” шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой юм.

Буцах