Хишигжаргал :Гадны программтай өрсөлдөхүйц Монгол программ.

Нийтэлсэн огноо: 2021/04/15

 

Бид цар тахлын үед харилцагч байгууллагуудтайгаа биечлэн уулзах боломжгүй ч онлайн уулзалтуудыг хийсээр байгаа билээ. Тиймдээ ч ууган харилцагч болох "Нью Вест" зочид буудлын менежер Хишигжаргалтай онлайн ярилцлага хийлээ. Манай Хорекасофт компани эхний үйлчлүүлэгчтэйгээ хийсэн ярилцлагаа та бүхэнд нийтлэл болгон хүргэж байна.

Сайн байна уу? Өөрийгөө болон "Нью Вест"зочид буудлаа  бидэнд танилцуулаач.

-Сайн. Сайн байна уу?. Намайг Хишигжаргал гэдэг. Би одоогоор "Нью Вест"  зочид буудлын менежерээр ажилладаг. Манай зочид буудал нь 2008 оноос хойш тасралтгүй 13-н жил үйл ажилгаагаа явуулж байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын 70,000 гаруй зочин хүлээн авч үйлчилгээгээ үзүүлсэн байна.  

Зочид буудлын удирдлагын програмыг ашиглаж ирсэн түүхээсээ хуваалцаач.

-Манай зочид буудал нь анх Hotelogix програмыг 2016 оноос эхлэн хэрэглэж байсан ч 2019 оноос Horecasoft програмыг сонгон одоог хүртэл ашиглаж байна. Зочид буудлын бүртгэлийн програм нь илүү ухаалаг, илүү хялбар болохоор үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулахаар хэрэглэж эхэлсэн.

Hotelogix-оос Horecasoft-руу шилжих ямар байсан бэ? Бас шилжих болсон шалтгааныг нь сонсож болох болов уу?

-Өөрсдийн шаардлагад тулгуурлан Horecasoft програмыг сонгох болсон. Буудалд хамгийн тохирох, нийцсэн өөрчлөлтүүдийг хийлгэж болдог. Бас дотоодын компани болохоор үнэ ч боломжийн байсан. Тиймээс л одоог хүртэл хамтран ажиллаж байгаа төдийгүй цаашдаа ч бас хамтран ажиллах хүсэлтэй байгаа.Цахим хэрэглээ бүх салбарт нэвтэрсэн энэ үед цаг үеэ олсон ажил хөнгөвчилсөн байдал нь давуу тал гэж харж Хорекасофтыг сонгох болсон. 

Манай веб хуудсыг сонирхож буй хүмүүст өөрийнхөө туршлагаас хандаж юу гэж зөвлөх вэ?

-Залуус бие биенээ дэмжин ажилласанаар аялал жуулчлалын салбарт том түлхэц үзүүлнэ гэж би хувьдаа боддог. Тиймдээ ч зочид буудлын үйл ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй, системлэг 1 баг шиг болж ажиллахад Зочид буудлын бүртгэлийн программ зайлшгүй хэрэгтэй болдог.Уншигч та бүхэн ч гэсэн Хорекасофт програмыг сонгон ашиглаж дотоодын шинэлэг программ нэвтрүүлэн өөрсдийн онцлог шаардлагад нийцсэн үйлчилгээг аваарай гэж уриалмаар байна.

 

Ярилцлага хөтлөн явуулсан Хорекасофт байгууллага хариуцсан мэргэжилтэн: Г.Хонгор

Буцах