Хөгжлийн бэршээлтэй иргэд аялах дуртай ч...

Нийтэлсэн огноо: 2021/04/20

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аялалд юу асуудал болж байна вэ? 

Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгаа бий.

Судалгаа

Тэдгээр иргэд бүгдээрээ аялах дуртай, аялахыг хүсдэг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хөгжлийн бэрхшээлгүй иргэдийг бодвол арай илүү хүч, мөнгө зарцуулан аялдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүтээн байгуулалт Монгол улсад дутмаг байдгаас гадна, залуус бидний хайхрамжгүй байдлаас болж тусгай сандал, авто зогсоол зэрэг нь зорилтот хүмүүстээ хүрдэггүй тал бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн аялах эрхтэй. 

Хөгжингүй орнуудад тусгай иргэдэд зориулсан зогсоол, суудал зэрэгт суусан хүмүүсийг жигшдэг соёл тогтсон байдаг. Монгол улс маань хөгжиж буй орны хувьд залуус бид бие биедээ найр тавьж, эелдэг байж чадвал хэн ч асуудалгүй аялаж чадна. Залуус бид л нэг нэгнээ хүндэлж соёлыг түгээж байж, дотоодын төдийгүй гадны жуулчид аялах дуртай болно. 

Манай Хорекасофт компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хариуцлагатай компани гэдгээсээ гадна ХБХХЕГазартай хамтран ажилладаг учир дараах нийтлэлийг бичлээ.

Нийтлэл бичсэн: Г. Хонгор

 

Буцах