Аюулгүй аялалын зөвлөмж

Нийтэлсэн огноо: 2021/04/18

Аялалын улирал ирж байгаатай холбогдуулан аюулгүй аялалын зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжүүдийг мэдсэн байхад та дасаагүй орчиндоо очоод тулгарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалхад тань бага ч гэсэн нэмэр болох болно гэдэгт бид итгэлтэй байна.

Хувь хүний аюулгүй байдал:

-Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх.

-Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй.

-Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй.

-Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах.

-Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.


Эрүүл мэндийн аюулгүй байдал:

-Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай.

-Ойр зуур хэрэглэх эм авч явах.

-Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.

-Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.

-Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.


Аяллын аюулгүй байдал:

-Мэргэжлийн албан ёсны эрх бүхий аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх.

-Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.

-Зочид буудалд орохдоо гадаад паспортоо үзүүлж бүртгүүлэх.

-Далайн эрэг дээр ирэхдээ цаг агаарыг урьдчилан мэдсэн байх.

-Далайд сэлэхдээ заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газарлуу сэлэхээс зайлсхийх.

-Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.

-Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.

-Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх.

-Ууланд авирахдаа биед эвтэйхэн тохиромжтой хувцас, гутал сонгох.

-Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах.

-Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.

-Халуун, бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах.

-Хөтөчийн зааврыг дагах.

-Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.


Эд хөрөнгөний аюулгүй байдал:

-Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх.

-Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.

-Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах.

-Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.

-Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.


Жуулчдын тээшиндээ авч явах зүйлсийн жагсаалт:

-Гол ачаа тээшээ хийх чемодан Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах үүргэвч, жижиг цүнх Худалдаж авсан зүйлсээ хийх нэмэлт эвхдэг цүнх, сав

-Алхаж явахад эвтэйхэн эсвэл явган аяллын зориулалттай хөнгөн гутал, углааш, борооны цув, шүхэр, нарны малгай, нарны шил, автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

-Янз бүрийн хэмжээтэй шархны боолт, аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм, гэдэсний эм, хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух эм, жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн, хоолойны ба ханиадны эм

-Нарны тос, арьс чийгшүүлэгч, зүү утас, зургийн аппаратны нөөц зай, тогны залгуурны хувиргагч 

Таны аялалд амжилт хүсэе.

Буцах