COVID-19 вакцин аюулгүй гэдгийг бид яаж мэдэх вэ?

Нийтэлсэн огноо: 2021/04/16

Бүх COVID-19 вакцины аюулгүй байдлыг хангахад туслах хатуу хамгаалалтууд байдаг. COVID-19 вакциныг ДЭМБ болон үндэсний зохицуулах агентлагуудаас баталгаажуулахаас өмнө эмнэлзүйн туршилтаар нарийн шинжилгээнд хамруулж, аюулгүй байдал, үр дүнтэй байдлын олон улсын түвшинд тохиролцсон жишиг хангасан болохыг батлах ёстой.

Урьд өмнө үзэгдээгүй шинжлэх ухааны хамтын ажиллагаа нь COVID-19 вакцины судалгаа, боловсруулалт, зөвшөөрлийг богино хугацаанд дуусгах боломжийг олгосон бөгөөд аюулгүй байдлын өндөр стандартыг хадгалахын зэрэгцээ COVID-19 вакцины яаралтай хэрэгцээг хангах боломжийг олгосон. Бүх вакцины нэгэн адил ДЭМБ болон зохицуулах байгууллагууд COVID-19 вакцины вакциныг авч байгаа бүх хүмүүст аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд тэдгээрийн хэрэглээг тасралтгүй хянах болно

Эх срувалж: World Health Organization

Мэдээ бэлтгэсэн: Г. Хонгор

Буцах