“Эмират Эйрлайнс” Орос руу хийх нислэгээ үргэлжлүүлнэ

Нийтэлсэн огноо: 2022/03/30

Арабын Нэгдсэн Эмират Улсын “Эмират Эйрлайнс” /Emirates Airlines/ агаарын тээврийн компанийн удирдлагууд “Орос руу хийх нислэгийг зогсоо” гэж хэлэх хүртэл нислэгээ үргэлжлүүлсээр байх болно хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.

Тус компанийн Ерөнхийлөгч Тим Кларк хэлэхдээ, “Төрийн зүгээс, мөн манай компанийн эзэд Орос руу нислэг үйлдэхийг шаардаж байгаа л бол бид нислэгийг цааш үргэлжлүүлэх болно” хэмээсэн юм.

Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/ АНУ, түүний Барууны холбоотнууд болон ОХУ-ын хэн нэгнийх нь “талд орох”-оос татгалзаж байгаа юм.

Эх сурвалж: eguur.mn

https://eguur.mn/309296/

Буцах